Нийгэм

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Европоос 266 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ЭАХХХУБ зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана.