ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.06.05/ Наран ургах, шингэх 04:55-20:46

Зурхай

2022.06.05, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.06.05, Ням гараг

Наран ургах шингэх: 04.55-20.46

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.