Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,

Бага насны хүүхэдтэй гэр бүл-35,

Жирэмсэн-13,

Өндөр настан-12,

Эрүүл мэндийн шалтгаантай-15,

Бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93,

Санхүүгийн асуудалтай-59,

Оюутан -30 байгаа юм.

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.