ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.02/ Наран ургах, шингэх 04:58-20:55

Зурхай

2022.07.02, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.02, Бямба гараг

Наран ургах шингэх: 04.58-20.55

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.