Нийгэм

Улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар 44.3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 599 (1.3%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 32.7 мянга (73.7%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 720 (2.2%)-гоор буурчээ.

Нийт амаржсан эхчүүдийн 148 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 5 (3.5%)-гоор нэмэгдсэн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 7 сард 19.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6414 (24.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5461 (25.0%)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1468 (52.5%)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 787 (30.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.