Нийгэм

Тавантолгой түлш компанид сервис үйлчилгээ үзүүлэх төв байдаг байна. Тус төв нь ард иргэдэд яндан хөөлөх зааварчилгааг өгөхөөс гадна яндан хөөлөх захиалга авч ажилладаг байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд 100 гаруй мэргэжлийн яндан хөөлөгчид ажиллаж байгаа юм байна. Иргэд 70119400 дугаарын утсаар зааварчилгаа авах, яндан хбөлбгч дуудах боломжтой юм байна. Тус төвийн ажилчид яндан хөөлөгч багаж хэрэгслээ өөрсдөө санаачлан хийжээ. Мөн манай улсад мэргэжлийн яндан хөөлөгч мэргэшил шинээр нэвтэрч байна.