Нийгэм

Онцгой байдлын байгууллагаас энэ онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 автомашин нийлүүлэгдэх бөгөөд эхний нэг, хоёрдугаар ээлжинд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын 40 ширхэг автомашин, дагалдах тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, “Монгол экспресс” ХХК-ийн терминалд байршуулан, хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Гэрээний дагуу гурав, дөрөвдүгээр ээлжийн 31 автомашин энэ оны сүүлээр нийлүүлэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.