Нийгэм

Төмөр замын салбар транзит тээврээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилүүдээс илүү их ачаа тээвэрлэж ашиг орлого ч хэдэн тэрбумаар нэмэгджээ. Оны сүүл гэхэд манай улсаар дамжин өнгөрөх галт тэрэгний тоо 2 мянгад хүрэх тооцоог ч хийсэн байна. Транзит тээврийн орлого нэмэгдсэнээр улсад ашигтайгаас гадна энэ салбарын албан хаагчдын цалин хөлсийг 10 дахин нэмэгдүүлж чаджээ.