Нийгэм

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа. Хэд хэдэн түгээх станцын АИ-92 автобензин, дизель түлшний октан байх ёстой хэмжээнээс бага, стандарт хангаагүй байсныг тогтоосон байна. Мөн зарим колонкийн шатахууны хадгалах сав нь устай, бохирдол их байгаа нь эхний шинжилгээгээр батлагджээ. Иргэдэд стандарт хангаагүй, хуурамч бензин олгосон шатахуун түгээх станцуудыг зарлалаа.