Нийгэм

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт буун дуу гаргах нь битгий хэл үүрч явах нь хориотой байдаг. Гэтэл Хустайн байгалийн цогцолборт газарт тарвага агнахаар завдсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Байгаль хамгаалагчид хууль бус гөрөөчдийг илрүүлэн буу болон бусад эд зүйлсийг хураан авч мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ. Хустайн байгалийн цогцолборт газраас бэлтгэсэн сурвалжлагаар хөтөлбөр үргэлжилж байна.

Хустай байгалийн цогцолборт  улсын тусгай хамгаалалттай газраас тарвага агнах гэсэн тохиолдол намрын энэ цагт их гардаг байна. Иргэдийн дээрхи хууль бус үйлдлийг тус газрын байгаль хамгаалагчид таслан зогсоож,  галт зэвсгийг хураажээ. Одоогоор Хустайн байгаль хамгаалагчид салаа цэргийн хэрэглэх галт зэвсгийн хууль бус анчдаас хураан авчээ.

Улсын тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг авч явсан, ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.  Энэ намрын тухайд Хустайгаас тарвага агнах гэсэн гурван ч тохиолдол гарч, байгаль хамгаалагчид нь үйлдэл дээр таслан зогсоожээ. Хууль бус ангийн хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, галт зэвсгийг нь ЦЕГ-ын Лицензийг төвд улсын орлого болгуулахаар явуулдаг байна.