Нийгэм

Өнөөдөр 10:00 цагаас УОК хуралдсан. Соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдрөөс хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа.