Өмнөд Солонгос хатуу түлшээр ажилладаг сансрын пуужин амжилттай хөөргөжээ

Технологи-360

Өмнөд Солонгосын арми 1-р сарын 2-ны Даваа гарагт пуужин хөөргөх тавцангаас хатуу түлшээр ажилладаг сансрын пуужингаа өнгөрсөн долоо хоногт амжилттай хөөргөсөн туршилтын бичлэгийг нийтэлжээ.

Баасан гарагт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын агаарын орон зайн дээгүүр үл мэдэгдэх нисдэг биетийг олон удаа ажигласан тухай мэдээлсэн. Энэхүү хөөргөлтийг харуулсан хэд хэдэн гэрэл зураг, видео олон нийтийн сүлжээнд тавигдаж, олон хүмүүс ямар учиртай болох дээр эргэлзэн бичиж байжээ. Өнгөрөгч зургадугаар сард Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн шингэн хөдөлгүүр бүхий Нури пуужингаа хоёр дахь удаагаа хөөргөж, тойрог замд хэд хэдэн хиймэл дагуулыг амжилттай байрлуулж, сансрын хөтөлбөрөө ахиулахад томоохон алхам хийсэн байна.