Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хэнтий аймагт сүндэрлэх түүхэн аялал жуулчлалын цогцолборын үзэл баримтлал, тавигдах үзмэр, дурсгалын зүйлс болон бусад холбогдох асуудлаар БОАЖЯ болон Соёлын яам хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Цогцолборууд ашиглалтад орсноор жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбараас олох орлого нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо, Биндэр суманд Их хуралдай, Норивлон суманд Шихихутаг, Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор, Бэрх тосгонд Далд уурхайн музей байгуулах төсөл хэрэгжиж байгаа юм.