Нийгэм

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Өнөөдрөөс цахим бүртгэл нийслэлийн хэмжээнд эхэлж байгаа. Гэтэл зарим цэцэрлэг анхнаасаа 2 настай хүүхдүүдийг авахгүй байх шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор таван настай хүүхдүүдээ их элсүүлсэн. Тиймээс 2 настай хүүхдийн нэг л бүлэг авах боломжтой болоод байгааг хэлж байна. Одоогоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай 77,350 хүүхэд байгаа юм. Гэтэл хяналтын тооллогоор 10,000 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх боломжтой гэж гарчээ. Үлдсэн 60 гаруй мянган хүүхэд нь хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвд хамрагдах эсвэл гэртээ үлдэх болоод байна.