Нийгэм

Манай улс жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Нэг сая жуулчин хүлээж авахад аялал жуулчлалын салбарын хүний нөөц бэлтгэгдсэн мэргэжлийн байх ёстой. Тэгвэл салбар яамнаас 10 чиглэлээр сургалт зохион байгуулах юм. Улс орон даяар үнэ төлбөргүй явагдах сургалт өнөөдөр нээлтээ хийлээ. Сургалтад 10-16 мянган иргэнийг бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдөр бариста, зөөгч, бартендер, тогооч, өрөөний үйлчлэгчийн ур чадварын үзүүлэн сургалт боллоо.