Нийгэм

Ямар нэг зүйлд донтох эмгэгтэй хүмүүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Зөвхөн архины донтолтоос салахаар сайн дураараа ирж байгаа хүмүүсийн тоог авч үзэхэд насанд хүрэгчдийн 40 гаруй хувийг эзэлж байгааг эмч нар хэллээ. Донтох гэдэг бол өөрөө ч мэдэлгүй автдаг сэтгэцийн өвчин. Тийм учраас нэг зан үйлээс хэт хараат болж байгаагаа анзаарвал эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөлөө.

СЭМҮТ-д донтолтын шалтгаантай хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнхийг архины шалтгаант донтолт эзэлж байна. Хэдийгээр сайн дураараа эмчид хандан хэвтэн эмчлүүлдэг ч солиорлын шатанд хүрч хүндрэх нь их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Дан ганц архи бус зан үйлийн донтолт их байгааг онцоллоо. Нэг зан үйлээс хэт хараат болох нь донтолтын эхний шинж тэмдэг болдог байна. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж донтох эмгэгийг эхний шатанд нь оношлуулах шаардлагатайг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б. Энхчимэг зөвлөж байна.