Нийгэм

Дэлхийн 2-р дайныг нүдээрээ үзэж, гал дундуур явсан цөөхөн хүн дэлхий дээр бий. Тэдний нэг бол фронт гэж алдаршсан гавъяат малчин Цэгмид гуай юм. Галын шугаманд хүрч, газар доогуурх нуувчинд 10 гаруй хонохдоо Монголын ард түмний илгээсэн бэлгийг цэрэг эрчүүдэд тарааж явсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Фронт Цэгмид гуайд Оросын Холбооны Улсын төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон" хүртээлээ.

Бүхнийг фронтод Бүхнийг ялалтын төлөө гэж Монголын ард түмэн Дэлхийн II дайны үед хүнд хэцүү цаг үеийг туулж байсан хойд хөршдөө тусалсан тусламж өдгөө түүхэнд тодоор бичигдэж үлдсэн байна. Цуваалан хөдөлсөн тусламжийг аймаг бүрийн төлөөлөл болсон эрдэм мэдлэгтэй хүмүүс ЗХУ-д хүргэсэн байдаг. Үүнд энгийн нэгэн малчин багтсан байсан нь цэл залуу С. Цэгмид байсан юм. 100 нас дөхсөн түүнд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнаж байна.

ОХУ-ын төрийн дээд шагнал болох энэхүү одонг 1212 хүнд гардуулсан бол дэлхийн 13 орноос гадаадын 40 иргэн энэ одонгоор шагнуулж байжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ