ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.26/ Наран ургах, шингэх 06:08-19:37

Зурхай

2023.08.26, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.26, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.08-19.37

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.