Нийгэм

Уран дуудлагатай цагдаагийн үүрэг гүйцэтгэгч нохойн талаар сурвалжилга бэлтгэлээ. Үнэрч нохой энэ жил хүн амь, орон сууцны томоохон хулгай гээд онц ноцтой хэд хэдэн хэрэг олж илрүүлсэн байна. Олон жил мөрдөгчидтэй хамтран ажиллаж байгаа тэрээр үнэрч, сургуулилттай нохойнуудаас хамгийн өндөр мэдрэмжтэй гэдгийг эзэн нь онцлон хэллээ.

Хэргийг тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч а/д Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Дашрамд дуулгахад ЦДЦАСТ-ийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан талаар хэвлэлээр мэдээлж байсан билээ.

"Уран" нэртэй дөрвөн настай энэ нохой эзнийхээ хамтаар өнгөрсөн онд 20 гаруй гэмт хэрэг, энэ онд 10 гаруй гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Тухайлбал хамгийн сүүлд өчигдөр хулгайн гэмт хэргийг илрүүлж үүргээ биелүүлжээ.