ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.06/ Наран ургах, шингэх 08:19-18:52

Зурхай

2024.02.06, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.06, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 08.19-18.52

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.