ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.21/ Наран ургах, шингэх 07:50-18:21

Зурхай

2024.02.21, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.21, ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.50-18.21

Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.