ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.06/ Наран ургах, шингэх 06:20-19:28

Зурхай

2024.04.06, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.06, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.20-19.28

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал сэтгэл амар болно.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.