Нийгэм

Дархан-Уул аймагт тэг зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосон хугацааг маргаашнаас цуцлах шийдвэрийг гаргалаа.  

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15,555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ аваад байна. Үүнээс 16 хүнд Ковид-19 халдвар илэрсэн. Батлагдсан 16 тохиолдлын 13 нь төмөр зам дагасан халдвар байна. Дээрх 13 хүний хоёр нь бага насны хүүхэд байгаа юм. Аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосны үндсэнд тархалтыг хязгаарласан гэж үзлээ. Гэхдээ иргэдийг шинжилгээнд хамруулж илрүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм.
Аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосон хугацааг маргааш 06:00 цагаас цуцлах шийдвэр гарлаа. Ингэснээр Дархан-Уул аймаг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.