Флоридад Дэлхийн 2-р дайны үеийн онгоц ослын буулт хийжээ

Үйл явдал

АНУ-ын Флорид мужид далайн эргийн дэргэдэх наран шарлагын газарт амарч, усанд сэлж байсан хүмүүсийн дэргэд TBM Avenger загварын онгоц буужээ. Онгоц ослын буулт хийсэн болох нь сүүлд тодорхой болсон байна. 

 Энэ явдлыг харуулсан бичлэгэн дээр онгоц хүмүүсийн дээгүүр маш доогуур өндөрт нисч яваад буулт хийсэн болох нь харагдаж байгаа юм. TBM Avenger загварын онгоц нь Дэлхийн 2-р дайны үеийн, орон нутгийн Валиант Эйр Комманд музейн үзмэр байжээ. Онгоц агаарт хөөрсний дараагаар хэсэг хугацааны дараа хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон учраас яаралтай буулт хийсэн байна. Онгоцыг жолоодож явсан хүн азаар амьд мэнд хоцорсон байна. Харин музейн онгоцыг засч сэлбэхэд хэдэн жилийн хугацаа шаардагдана гэдгийг музейн удирдлага мэдээлжээ.