Нийгэм
АНХААРУУЛГА: Сэлэнгэ аймгийн нутагт Сибирийн түймрээс дайжсан хар баавгай олноор үзэгдэх болжээ.
Нутгийн иргэд гал усны аюулаас зугтаж ирсэн амьтан хэмээн буудахгүй байхыг анхааруулж боломжоороо хооллож байгаа гэх мэдээлэл өнөөдөр тарсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө 1 том хүн, 1 хүүхдийн хамт Сибирийн хар БААВГАЙ-д бариулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад тэмдэглэгдсэн байна. Мөн айлын гэрийг сүйтгэж эвдэлжээ. Одоогоор том хүний цогцосыг олсон ч хүүхдийн цогцос олдоогүй байна гэж албан бус эх сурвалж мэдээллээ. 
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна.