Спорт

2022 онд манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо хүн төрөлхтөний спортын их наадам болох Өвлийн Олимпийн наадам болно. Бээжин хот Зуны мөн Өвлийн Олимпийн наадмыг хүлээн авч зохион байгуулах анхны хот болж байгаа юм. Тэгвэл Хятадад 2022 оны Өвлийн 24 дэх удаагийн Олимпийн наадамд зориулсан бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор худалдаалж эхэлжээ.  

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын билэг тэмдэг бүхий анхны лицензтэй бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд үүд хаалгаа нээж байна. Бээжингийн Олимпийн наадмын гол билэг тэмдэг болох “Бинг Двен Двен” хулсны баавгай, мөн Паралимпийн наадмын “Шуэй Рон Рон” бяцхан улаан дэнлүүний дүрс бүхий янз бүрийн бараа бүтээгдэхүүн, дурсгалын эд зүйлсийг худалдаалж эхэлжээ.