Спорт

Япон улсын регбигийн шигшээ баг 2019 оны дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, ар араас нь ялалт байгуулсаар байна. Регбигийн спортын хөгжөөн дэмжигчид үндэсний шигшээ багаа угтан авч, тэдний гаргаж байгаа амжилтад баярлан хөөрцөглөж байна. 

Японы регбигийн шигшээ багийнхан дэлхийн аваргын тэмцээний хэсгийнхээ эхний 4 тоглолтонд Ирланд, Шотландын багийг буулган авчээ. Түүнчлэн тэд Өмнөд Африкийн багийг хожиж, Дэлхийн аваргын төлөөх тэмцээний шувтаргын тоглолтод үлдсэн байна. Ийнхүү амжилттай тоглож байгаа шигшээ багийн тамирчиддаа хүндэтгэл үзүүлжээ. Багийн 31 гишүүнээс 28 нь тэдэнд зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна. Регбигийн шигшээ багийн од тоглогч болох Кейта Инагаки болон Кенки Фукуока нар спортын хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, талархлаа илэрхийлжээ. Регбигийн багтаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 50 мянга гаруй хүн оролцсон байна.