Спорт

Токио-2020 Олимпийн наадамд зориулсан албан ёсны зурагт хуудаснууд гарчээ. Нийтдээ Токиогийн Олимп, Паралимпийн наадамд зориулсан 20 ширхэг зурагт хуудас гарсныг танилцуулсан байна.

Японы нийслэлд болох Олимп, Паралимпийн наадамд зориулсан зурагт хуудаснуудыг Токио хотын орчин үеийн урлагийн музейд танилцуулжээ. Нийтдээ 20 төрлийн зурагт хуудас гаргаж байгаагаас 12 нь Олимпийн наадамд, 8 нь Паралимпийн наадамд зориулагдсан байна. Эдгээр зурагт хуудаснуудыг Японы болон гадны зураач, уран бүтээлчид гаргажээ. Тэдний дунд Японы нэртэй шог зураач Наоки Урасава байгаа юм. Тэрээр Японы манга зургийн төрлөөр Олимпийн зурагт хуудаснуудыг бүтээжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй зураач Томоюки Шинки мөн Паралимпийн наадамд зориулсан зурагт хуудсыг бүтээхэд гар бие оролцсон байна. Токио-2020 Олимпийн наадамд зориулсан зурагт хуудаснуудын үзэсгэлэн ирэх 2-р сарын 16 хүртэл гарах юм.