Спорт

COVID-19 коронавирусын дэгдэлтийн улмаас Америкийн сагсан бөмбөгийн NBA-ийн тоглолтууд цуцлагдаж байгаатай нэгэн адил хөлбөмбөгийн томоохон тэмцээн уралдаанууд мөн хойшлогдож байна. 

Тухайлбал Европын Лиги, Английн премьер Лиги, Аваргуудын Лигийн тэмцээн уралдааныг бүгдийг нь хойшлуулж, товлогдсон тэмцээнүүд цуцлагджээ.

Английн Премьер Лигт өрсөлдөж байгаа “Манчестер Сити” болон “Арсенал” багуудын тоглолт хойшлогдож, улмаас Лондоны клубын удирдлагууд тамирчдаа 2 долоо хоногийн карантинд оруулах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн сарын сүүлээр “Арсенал” баг Европын Лигийн тэмцээний шөвгийн 16-д Грекийн “Олимпиакос” багийг өөрийн талбай дээр хүлээн авч тоглосон юм. Энэ тэмцээний дараа “Олимпиакос” клубын эзэн Евангелос Маринакис “Арсенал”-ын хэд хэдэн тоглогчтой уулзжээ. Улмаар сүүлд Маринакис COVID-19-ийн халдвар авсан болох нь тодорхой болж, улмаар түүнтэй харилцаж байсан тамирчдыг хөл хорионд авах шийдвэр гаргасан байна. 

Түүнчлэн Европын улс орнуудад COVID-19 коронавирусын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан ихэнх улсад олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд Серийн А, Испанийн Ла Лиги, Германы Бундеслиг зэрэг хөлбөмбөгийн тэмцээн уралдаанууд бүгд хойшлогджээ. Тухайлбал Францын Лигийн тэмцээний хүрээнд тоглох байсан Парис Сен Жермен болон Лион багуудын тоглолт хойшлогджээ. Хоёр багийн хоорондын тэмцээн ирэх 4-р сарын 4-нд Парис хотын “Стад де Франс” цэнгэлдэхэд болох ёстой байжээ. Түүнчлэн Италийн аваргын төлөөх тэмцээн мөн албан ёсоор хойшлогдсон байна.