Спорт

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг дүрэмтэй. Дотоодод болон гадаадад сорьц илгээж шинжлүүлдэг. Гэтэл хариу нь гарахгүй бүтэн жил үргэлжилж, үүнийг дагасан олон хардлага сэрдлэг бий болдогийг улсын цолтонгууд хэлж байна. Тийм учраас үндэсний бөхөө шударга авч явахын тулд, бөхийн ертөнцөд гарсан маргаан мэтгэлцээнийг дуусгахын тулд сэргээшийн шинжилгээг нэг тийш нь болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ.