Спорт

13-хан настай Монгол охин эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхийн оноо багцлах тэмцээнд оролцохоор Европыг зорьжээ. Түүнийг Отгонбаярын Ивээл гэдэг. Уран гулгалтын бяцхан тамирчин 2010 оны Ванкуверын олимпод Солонгосын Ким Ён Аг түрүүлэхийг хараад л “Би уран гулгагч болно” хэмээн ээждээ хэлж гуйсаар секцэд орж, гуравхан настайдаа мөсөн дээр гарчээ.

О.Ивээл охин их огцом сайжирч, жилийн дараа гэхэд 2-3 жил хичээллэн бэлтгэж байж шалгалт өгдөг Мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван АНУ-ын Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон байна. Дараагаар нь клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлэн, анхныхаа алтан медалиа хүртсэн амжилт үзүүлжээ.
Тэрбээр АНУ-ын Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомын мөнгө гээд бяцхан биедээ баймгүй олон амжилт үзүүлээд буй ирээдүйтэй тамирчин ажээ. Мөн 2013 онд эдгээр амжилтууд нь түүнд Америкийн Нэгдсэн Улсын Уран гулгалтын холбооны хаалгыг нээж, АНУ-ын уран гулгалтын холбооны данстай тамирчин үндсэн гишүүн болгон өндөр зэрэглэлийн дасгалжуулагч дээр мэргэжлийн түвшинд хичээллэх шаардлагатай болжээ. О.Ивээл охин гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг ажээ.
Одоогоор бяцхан уран гулгагч О.Ивээл охин Польшийн Гданьскийн “Их Дуулга”/ Grand-Prix Gdansk. Poland/ тэмцээнийг зорьсон бөгөөд үргэлжлүүлэн есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Хорват улсын Загребийн Их дуулгад /Grand Prix Zagreb-Croatia/ оролцох юм байна.

 

Эх сурвалж: emegteichuud.mn