ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.18/ Наран ургах, шингэх 06:39-18:50

Зурхай

2023.09.18, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.09.18, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.39-18.50

Шинийн гурванд замд гарах, гэр бүрэх, гал голомтыг үүсгэх тэргүүтэн дэлгэрэнгүй үйл хийгээд эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, худаг малтахыг тэвч. Өвдвөл тэнгэр, хүн адын хорлол болжээ.

Үс засуулбал баян болно.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.