ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.15/ Наран ургах, шингэх 08:00-18:12

Зурхай

2024.02.15, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.15, ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.00-18.12

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс сайжирна

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.