ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.13/ Наран ургах, шингэх 5:07-20:49

Зурхай

2021.07.13, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.13, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.07-20.49

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.