ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.30/ Наран ургах, шингэх 06:50-18:34

Зурхай

2021.09.30, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.30, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.50-18.34

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага:

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.