Оросод коронавируст халдварын эсрэг 4 дэх вакцинаа бүтээсэн байна. “Спутник лайт” гэж нэрлэгдсэн энэ вакцин нь Спутник V вакцины хялбаршуулсан хувилбар юм.
Энэ вакциныг Гамалейн нэрэмжит төвд боловсруулж, вакцины үр нөлөөг 79,4% гэж тооцжээ. Вакциныг боловсруулагчдын үзэж байгаагаар энэ төрлийн вакцин коронавирусээс хамгаалах дархлааг 4-5 сарын хугацаагаар барих чадамжтай юм байна.
Өнөөдрийн байдлаар манай хойд хөршид цар тахлын эсрэг Спутник V вакцинаас гадна “ЭпиВакКорона” болон “КовиВак” нэрийн хоёр төрлийн вакциныг мөн эмнэлзүйн шинжилгээгээр оруулан батлаад байгаа юм.