Улс төр

НҮБ-ын албаны төлөөлөгч Стефан Дюжаррик Нью Йорк хотноо хэвлэл мэдээллийнхэнд зориулж тусгай хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. 

Стефан Дюжаррик мэдэгдэлдээ “Бид Сирийн зүүн хойд нутаг дахь нөхцөл байдлыг ажиглаж, нутгийн хүн амын аюулгүй байдлыг сахин хамгаалахад анхаарал хандуулан ажиллаж байна” гэжээ. Тэрээр Сири дэх хямралыг эв зүйгээр шийдвэрлэхийн тулд олон улсын зүгээс хяналт тавин ажиллаж, их зүйл хийж байгаа. Ингэхдээ Сирийн энгийн номхон иргэдийн аюулгүй байдал, улс орны дэд бүтцийг хамгаалахад мөн анхаарал хандуулан ажиллах ёстой гэсэн байна. Түүнчлэн Сирийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй үзүүлж, тусламжийг саадгүй хүргэх тал дээр НҮБ өөрийн хяналтаа тавьж ажиллаж байгааг онцолжээ.