Гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно

Нийгэм

Нийслэлийн сонгинохайрхан дүүрэгт Бүгд найрамдах Австрали улсын хөнгөлөлттэй зээлээр "Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан" төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд бүрэн гэрэлтүүлгийн бэлтгэл ажлыг 2018 оноос хойш хийсэн бөгөөд энэ оны 11-р сар гэхэд 31 хороонд 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэх юм байна. Ингэснээр тус дүүргийн 90 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болохоор төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13,300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр дүүргийн 90 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Ингэснээр шөнийн цагт орчны аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж,  өрх бүрийн гудамж гэрэлтэй байх аюулгүй орчин бүрдэж байна.