Улс төр

Токио хотод эхэлсэн ёслолын ажиллагаа өглөө эрт ариун сүмийн гурван гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдсэн байна. Японы эзэн хаан Нарухито цасан цагаан өнгийн ёслолын хувцас өмсч, Касико-докоро сүмд ирж, нарны бурхан Аматэрасу Омикамид ёслон, хүндэтгэл үзүүлсэн байна.  

Эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслол Японы синтоист сүм хийдэд мөргөл залбирал үйлдэж, ёслол хүндэтгэл үзүүлэх ёслолоор эхэлжээ. Касико-докоро сүмд үйлдэж байгаа ёслолын үеэр хааны илд болох Кусанаги-но-цуруги болоод мага-тама яшма гэх хүндэтгэлийн хэрэглэлийг авчирсан байна. Эзэн хааны илдийг Япон орныг манай эриний өмнөх 660-585 онд тэргүүлж байсан домогт эзэн хаан Зиммугийн үеэс өвлөн, өнөөдрийг хүртэл үе залгамжлан эзэмшиж байгаа юм. Сүмд болсон ёслол хүндэтгэлийн ажиллагааны үеэр эзэн хаан Нарухито бурхдад зориулан тангарагын үг хэлж, амлалт өгөн, улс орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ үл хайхран зүтгэхээ амлан мөргөлийн үгс хэлжээ. Касико-докоро сүмд болсон ёслолын дараагаар эзэн хаан Нарухито Японы эртний гурван ариун газар оронд тооцогддог Корэйден сүм, мөн Синдэн сүмд бараалхан хүндэтгэл үзүүлэх ёстой юм.