ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.21/ Наран ургах, шингэх 05:15-20:42

Зурхай

2021.07.21, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.21, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.15-20.42

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.