Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ

Нийгэм

БЗД-ийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 04:04 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очсон байна. Тодруулбал, иргэн Д-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Энэ гал түймэрт 4 хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

Иймд иргэдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.