Улс төр

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Шри Ланкад албаны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лавров Шри Ланкийн хамтрагч Динеш Гуна-вардентай Коломбо хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа тэлэх боломж нөхцлийн талаар хэлэлцжээ.

Коломбод хийсэн яриа хэлэлцээрийн үеэр ОХУ, Шри Ланкад Оросын зэр зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэхээр гэрээ хэлцэл байгуулжээ. Түүнчлэн талууд бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалахад хамтарч ажиллан, Шри Ланкийн армийн батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх, цаашдын цэрэг батлан хамгаалахын ажиллагааг тэлэхээр тохиролцсон байна. 2010 онд Шри Ланк болон ОХУ-ын талууд 10 жилийн хугацаатай 300 сая долларын төрийн зээл тусламжийн гэрээ байгуулж, энэ хүрээнд Оросын талаас цэргийн техник хэрэгсэл нийлүүлж байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын гадаад хэргийн сайд Москва Коломбог Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд уриалсан байна.