Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард ДЭМБ-ыг ажлаа муу явуулдаг хэмээн буруутгаж санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргаад байсан. Харин өнгөрсөн долоо хоногт эргэн санхүүжилтээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ шийдвэрээ ахин нягталж үзнэ хэмээн өөрийн твиттертээ жиргэжээ.

Өнгөрсөн Бямба гарагт ДЭМБ хэдий дутагдалтай ажилладаг ч энэ хэцүү үед бид эргэн санхүүжилтээ хэсэгчлэн сэргээн буцаан олгох нь зөв хэмээн шийдвэрлээд байсан. Харин Ням гарагт АНУ-ын алдарт сэтгүүлч Лью Добтт твиттер хуудаснаа

"Дэлхийн шилдэг эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд хэний төлөө ажилладаг вэ? Мэдээж ганцхан манай агуу улс, түүхэн ерөнхийлөгчийн төлөө ажиллахгүй. Трамп ДЭМБ хэрхэн ажлаа явуулж байгаагаа сайтар нягталсны үр дүнд санхүүжилтийг эргэн олгохоор болжээ"

хэмээн жиргэсэн байна. Үүнд хариу болгон Ерөнхийлөгч Трамп

Лью, Энэ бол бидний өнгөрсөн жилүүдэд төлдөг байсан санхүүжилтийн ердөө 10 хувь л байх болно. Яг л Хятадын өгдөг санхүүжилт шиг. Гэхдээ хараахан сүүлийн шийдвэрээ гаргаагүй байна. Бүх санхүүжилт зогсмол байдалтай хэвээрээ шүү. Баярлалаа”

хэмээн твирттертээ мэдэгджээ.