Улс төр

Аймшигт цар тахлын үеэр олон тэмдэглэлт өдөр, баярууд даруухан, энгийн өнгөрч байна. Үүний нэг Турк Улс тусгаар тогтнолын 101 жилийн ойгоо энгийн ёсолж өнгөрөөжээ. 5-р сарын 19-нд Турк Улсын тусгаар тогтнолын өдөр тохиодог.

1919 оны 5-р сарын 19-нд Самсун хотноо Мустафа Кемал Турк Улсын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж дайн эхлүүлсэн өдрийг дурсан жил бүрийн 5-р сарын 19-нд тэмдэглэдэг Туркийн үндэсний баяр юм. Энэ жил цар тахлын дэгдэлтийн улмаас Туркийн хотуудад баярыг даруухан тэмдэглэж өнгөрөөсөн байна. Туркийн Залуус, спортын сайд Мехмет Мухаррем Касапоглу,  Өсвөр насны Турк улсынхаа тугийг барьсан хүүхдүүд, Туркийг үүсгэн байгуулсан Мустафа Кэмал Ататуркийн сүм Аниткабирт очин хүндэтгэл үзүүлж нэг минут чимээгүй зогсчээ. Мөн Самсун хотод хэсэг хүүхэд тугаа барин, иргэд болон цэргийн төлөөллүүдтэй хүндэтгэл илэрхийлэн баярын өдрийг өнгөрүүлсэн байна. Туркийн тусгаар тогтнолын дайн 1919-1923 онд үргэлжилсэн. 1923 оны 10-р сарын 29-нд алсан ёсоор дайнд ялсан түүхтэй.