Улс төр

Вьетнам Улсын зүгээс Нью Йорк хот руу эрүүл мэндийн хэрэгслийн тусламж явуулсан байна. Ханой хотын намын хорооны дэд дарга Нюэн Дүк Чун Нью Йорк хот руу эмнэлгийн тусламж илгээж байгааг мэдээлж байна. 2020 онд Америк, Вьетнамын найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан, цар тахлын энэ хүнд цаг үе таарч байна.

Тиймээс Ханой хотын намын хорооны дэд дарга Нюэн Дүk Чун  мэдэгдэхдээ

“Бүх тал дээр харилцаа сайтай Нью Йорк хотын иргэдэд энэ хүнд цаг үед зориулан манай улсын зүгээс 100 мянган вирусээс хамгаалах хувцас, бээлий, 50 мянган эмнэлгийн амны хаалтыг илгээж байна”

хэмээн мэдэгдлээ. Илгээж байгаа хэрэгслүүд Европын холбооны CE стандартыг хангасан болохыг онцолсон байна.