Орос, Украины энхийн гэрээний төслийг боловсруулах ажил хүлээгдэж байна

Улс төр

Орос, Украины талууд дайн тулаанаа зогсоох асуудлаар явуулж байгаа энхийн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. 

Гэхдээ одоогоор талууд хамтарсан гэрээний төслийн дагуу нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй, баримтыг боловсруулах үйл явц үргэлжилж байна. 

Украины талтай байгуулах энхийн гэрээний төслийн дагуу албаны төлөөлөгчид хэлэлцэн, хоёр улсын төрийн тэргүүнүүдэд өргөн барих баримтыг хараахан боловсруулж дуусаагүй байгаа юм. Энэ талаар Украины талтай явуулж байгаа энхийн хэлэлцээрт Оросын талыг төлөөлөн оролцож байгаа Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэхүү нөхцөл байдлыг хамтарсан яриа хэлэлцээрт Украины талыг ахлан оролцож байгаа Давид Арахамия мөн баталжээ.

Оросын талын мэдээлж байгаагаар Украины тал энхийн хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн төвийг сахих болон цөмийн зэвсэггүй улс орны статустай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэн зөвшилцөж байгаа гэнэ.