Улс төр

Өнгөрсөн долоо хоногт болсон Францын орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Одоогийн цар тахлын эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдалд Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ засгийн газрыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Францын шинэ ерөнхий сайд ажлаа хүлээн авлаа.

Францын шинэ Ерөнхий сайдаар 55 настай туршлагатай төрийн албан хаагч Жан Кастексийг сонгосон байна. Тэрээр Ерөнхийлөгч Асан Николя Саркозигийн тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан туршлагатай төрийн албан хаагч юм. Францад хөл хориог шат дараалалтайгаар сулруулах ажлыг шинэ Ерөнхий сайд Жан Хастекс ахлан ажиллаж байгаа нь түүний эхний амжилтуудын нэг болж байгаа хэмээн Францын иргэд үзэж байгаа юм байна. Өмнөх Ерөнхий сайд Эдуард Филипп коронавируст цар тахлын нөхцөл байдалд хариуцлага өндөртэй ажиллаж байсан ч гэнэт албан үүргээсээ огцрох хүсэлт гаргасан нь олныг гайхшруулаад байсан. Ерөнхийлөгч Макроны зүгээс түүнийг маш ажилласан хэмээн хэд хэдэн удаа хэвлэлийнхэнд хэлж байжээ. Өмнөх Ерөнхий сайд 49 настай Филипп өнгөрсөн долоо хоногт явуулсан Ле Хавр хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулан албан үүргээ хүлээн авах төлөвтэй байна.