Улс төр

Дэлхийн олон орон Бээжингийн гаргасан Хонконгийн Шинэ аюулгүй байдлын хуулийг шүүмжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор Шинэ Зеланд Улс Хонконгтой хэрэгтэн солилцох гэрээг цуцаллаа.

Өмнө нь Австрали, Их Британи Хонконтой хэрэгтэн шилжүүлэх гэрээг түр зогсоосон. Өчигдөр үдээс хойш Хонконг дахь үндэсний аюулгүй байдлын шинэ хууль тогтоомж Шинэ Зеландын зарчимд нийцэхгүй байна гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Якиндpа Ардэрн мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хонгконгтой хэрэгтэн солилцох гэрээг цуцалж байгааг тэрээр мэдэгдлээ. Энэ шийдвэрийн хүрээнд Хонконг руу цэргийн болон технологийн тоног төхөөрөмжийг  Хятад руу илгээдэгтэй ижил зарчим, шалгууртайгаар явуулахаар болжээ.