Улс төр

Энэ оны 11-р сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамптай өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байдэн өөрийн дэд Ерөнхийлөгчөөр 55 настай сенатор Камала Харрисыг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ. Калифорни мужийн сенатор Харрис нь Америкийн түүхэнд дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны Африк гаралтай эмэгтэй болж байна. Үүнээс гадна анхны Ази тивийн төлөөлөл ч гэж хэлж болох юм.

Түүний ээж нь Энэтхэг хүн байдаг. Жо Байден өмнө нь дэд ерөнхийлөгчийн суудалд эмэгтэй хүн сонгохоо илэрхийлээд байсан. Камала Харрисаас гадна ерөнхийлөгч Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Сюзан Райсын аль нэг нь нэр дэвших байх гэж яригдаж байсан. Зарим ажиглагчдын зүгээс 77 настай Жое Байдэн өөрөөсөө залуу хүнийг сонгож байгааг Доналд Трамп түүнийг нас өндөр гарсан гэж хэлдэгтэй холбоотой гэж үзсэн байна. Харин зарим нь түүнийг Африк гаралтай иргэд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа энэ цагт Африк гаралтай хүн дэд Ерөнхийлөгчөөрөө дэвшүүлж байгаа нь иргэдэд таалагдах гэж хичээснийх ч гэж ярьж байгаа юм.