Улс төр

Хятадын тэрбумтан Рэн Жи Чианг БНХАУ-ын удирдагч Ши Жин Пинийг цар тахалтай холбоотой шүүмжилсэн хэргээр 18 жил хорих ял сонслоо. Рэн Жи Чианг нь тэтгэвэрт гарсан үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг тэрбумтан.

Тэрбээр Хятадын өндөр албан тушаалтнуудтай ойр дотно холбоотой байдаг. Өнгөрсөн 3-р сард тэрбээр удирдагч Ши Жин Пиний цар тахалтай холбоотой хариуцлагыг шүүмжилснийхээ дараа хэсэг хугацаанд нас гүм байсан. Энэ явдлын дараа Рэн Жи Чианг авлигатай холбоотой хэргээр яллагдсан юм. Мягмар гарагт Бээжингийн шүүх Ренийг өмнө нь удирдаж байсан компаниа ашиглан 16.3 сая доллар (110.6 сая юань) төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг нийт 17.2 сая доллар (116.7 сая юань) -ийг төрөөс хууль бусаар өөрийн болгосон хэргийг ил болгожээ. Шүүгчид түүнд 18 жилийн хорих ял оноож, 620,000 долларын (4.2 сая юань) торгууль ногдуулсан байна. Шүүх түүнийг

"өөрийн бүх гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн"

гэж мэдэгджээ.